
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний "СУАТ" ХХК-д дэмжлэгт хяналт хийж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын мэдэгдлийг хүргүүллээ.
Шалгалтаар "СУАТ" ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, төвлөрсөн усан хангамжийн үлдэгдэл хлорын хэмжээг өдөр бүр дотоод лабораторид шинжилж бүртгэл хөтөлдөг, үлдэгдэл хлорын хэмжээ тогтмол 0.2 мг/л байна.
Усан хангамжийн ариутгалд гепохлорид калци ашиглаж, 1.8 л/цагаар тооцож хлоржуулалт хийгдэж, хэрэглэгчдийн цэгээс сар бүр ундны усны дээж авч химийн 13 үзүүлэлтээр шинжилдэг.
Мэргэжлийн хяналтын газрын зүгээс ус түгээх 2 байрны уснаас хэрэглэгчийн цэгээс, толгой байгууламж зэргээс нийт 8 дээж авч шинжилгээнд хамруулаад байна.