2021 оны 01-р сарын 26, Мягмар гариг
Хэвлэх

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

НААҮ-ний салбарын нийт хамт олон, ажиллагсад, “Суат” ХХКомпанид он удаан жил хөдөлмөрөө шингээсэн ахмад буурлууд, нийт ажиллагсад, манай байгууллагатай хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийт үйлчлүүлэгч, эрхэм хэрэглэгч та бүхэнд НААҮ-ний “Суат” ХХКомпанийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

“Суат” ХХКомпанийн хамт олон бид хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар найдвартай хангаж, хэрэглээний явцад гарсан бохир, шингэнийг татан зайлуулж цэвэрлэн, үйлчилгээг хөнгөн шуурхай болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх, компанийн эрхэм зорилгоо биелүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас билгээ дайчлан ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хүндэтгэсэн,
НААҮ-ний “Суат” ХХК-ийн захирал Ж.Адалбек