2021 оны 01-р сарын 26, Мягмар гариг
Хэвлэх

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийг унд, ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр усаар найдвартай хангаж, хэрэглээний явцад гарсан бохир шингэнийг татан зайлуулж, хөнгөн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх;

Компанийн алсын хараа

Компанийн хөрөнгө нөөцийг үр дүнтэй ашиглаж, ард иргэдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, нэмэгдэл орлогын эх үүсвэр олж компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, удирдлага, санхүүгийн хувьд бүрэн бие даах;

Компанийн зорилтууд

  • Усны алдагдлыг багасгаж, санхүү эдийн засгийн хүндрэлээс гарах, хэрэглэгчдийг 100% тоолууржуулах;
  • Аймгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан ус хангамж, ариутгах татуургын системд иж бүрэн өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламжийг шинээр барих;
  • Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр бүрэн хангагдах;
  • Үйл ажиллагаандаа шинэ дэвшилттэй техник, технологи нэвтрүүлж, машин механизм, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, алдагдлыг багасгаж үр ашгийг дээшлүүлэн компанийг ашигтай ажиллуулах, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх;