2020 оны 07-р сарын 10, Баасан гариг
  • ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ

    1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    Дэлгэрэнгүй »
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС ТӨВЛӨРСӨН УСАН ХАНГАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

    Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын өгсөн чиглэлийн дагуу аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний "СУАТ" ХХК-д дэмжлэгт хяналт хийж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын мэдэгдлийг хүргүүллээ.

    Дэлгэрэнгүй »
  • компанийнхаа бүх объектод ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллав.

    Мэргэжлийн хяналтын газрын Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах төлөвлөгөө, Улсын Ерөнхий байцаагчийн 01/01 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор өгөгдсөн чиглэлийн дагуу

    Дэлгэрэнгүй »

Усны тооцоолуур

  • Тариф:   Төлөх дүн:
    Тариф:   Төлөх дүн:
    Нийт төлбөр /суурь хураамж багтсан, НӨАТ-тай/:
  •   Норм/м3/
    Тариф:   Төлөх дүн:
      Норм/м3/
    Тариф:   Төлөх дүн:
    Нийт төлбөр /суурь хураамж багтсан, НӨАТ-тай/:

Түгээмэл асуулт

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.1-д Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж заасан.

Хэрэглэгчийн усны төлбөр хэлбэлзэх нь дараах шалтгаанаас болдог:

• Усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд үнэн зөв мэдээлээгүй, нүдээр үзэж заалт аван гарын үсгээр баталгаажилт хийгээгүйгээс нэг сард бага ус бичигдэн, дараа сард нь хуримтлагдан их ус бичигдэх.

• Тухайн хэрэглэгчийн шугам сүлжээ, тоноглолд гэмтэл гарч усны алдагдал үүссэнээс. /угаалтуурын болон суултуурын эд анги гэмтсэнээс ус шүүрэх, угаалгын машины буруу холболт г.м/ 
Усны тоолуурын заалт болон төлбөр тооцоотой холбоотой асуудлаар өөрийн байрны ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад албан өргөдөл, баримттай хандах нь зүйтэй.
Тухайн байгууллага таны асуудлыг шийдэхгүй удаах, дахин давтан үүссэн тохиолдолд ШӨХТГ болон манай байгууллагад уг асуудлын талаар тодорхой бичсэн өргөдөл, хавсралт баримтын хамт өгч хянуулан, дүгнэлт гаргуулж болно.

Ус олборлон, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь гүний худгаас усыг олборлоод, ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа дээж авч, усны лабораторит шинжлэн “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2005” стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр төвлөрсөн шугамаар түгээж, хэрэглэгч Та бүхэнд хүргэдэг. Иймд төвлөрсөн шугамаар түгээж буй ундны усыг заавал ус цэвэршүүлэгчээр шүүж хэрэглэх шаардлагагүй.

Ус хангамжийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан Тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрх бүхий ажилтан хэрэглэгчийн усны тоолуурын заалтыг сар бүр тогтмол хугацаанд нүдээр үзэн бичилт хийж, хэрэглэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулж байх үүрэгтэй.

Усны тоолуур нь хэрэглэгчийн өмч тул хэрэглэгч та өөрөө тухайн сард хэрэглэсэн усныхаа заалтыг үнэн зөв мэдээлэх, төлбөр тооцоондоо хяналт тавьж байх шаардлагатай юм.

Суурь хураамжийг дэлхийн олон улс оронд мөрддөг бөгөөд энэ нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд чанартай, найдвартай усыг 24 цагийн турш хүргэхэд бэлэн байлгахад шаардагдах зардлыг шингээсэн байдаг. Шугам хоолойн голч өргөсөх тутам тэр хэмжээгээр илүү их усыг хэрэглэгчдэд хүргэх, бэлэн байлгах шаардлагатай болох бөгөөд үүнтэй холбоотойгоор гарах зардал төдий чинээ өндөр байдаг.

Суурь хураамжийг тогтоохдоо хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, ил тод, үнэн бодитой байх, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангах бодит шууд зардлыг нөхөхөд чиглэгдсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.

Суурь хураамж гэж төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдэд унд, ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24 цаг бэлэн байлгасны төлбөрийг хэлнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд тухайн сард үйлчилгээний чанарыг ханган, ус хангамжийг тасралтгүй хүргэсний үндсэн дээр суурь хураамжийн төлбөрийг тооцно.

Зургийн цомог

Видео сан